Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).
50-р цэцэрлэг

50-р цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 50 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

“Хүүхэд хөгжлийн төв”-тэй боллоо.

Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт БНХАУ-ын элчин сайдын яамны 100 мянган юаны хөрөнгө оруулалтаар тохижуулсан "Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв"-ийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Еан Жүн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн газрын төлөөлөгч Хуан Жүн, соёлын газрын 3-р нарийн бичгийн дарга Хүчирхэг, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийтөгс болон цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.

Тус төвийн үйл ажиллагааг нээж 50 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгалмаа "БНХАУ-ын элчин сайдын яамны 100 мянган юаны хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэ танхимаа хүүхэд багачууддаа хүлээлгэн өгч байгаадаа их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан БНХАУ-ын элчин сайдын яамны хамт олон болон Монгол улсын шадар сайд, Монгол улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нарт баярлаж талархсанаа илэрхийллээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син  Хай Минд талархал гардууллаа.

Монгол Хятад хоёр улсын СӨБ-ын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, багш, хүүхдийн хөгжлийг дэмжин бодит хөрөнгө оруулалтыг хийж, “Хүүхэд хөгжлийн найрамдлын төв”, “Багшийн хөгжил” төвийг шинэчлэн тохижууллаа.

Төслийн хүрээнд “Хүүхдийн хөгжлийн төв”-ийг хүүхдийн танин мэдэх хэрэгцээнд тулгуурласан оюун ухаан, сэтгэхүй, бие бялдарыг хөгжүүлэх “Хөдөлгөөн эрүүл мэнд”, “Хэл яриа-Ном”, “Сэдэвт тоглоом”, “Урлал, уран сайхан”-ны төвүүдийн орчинг бүрдүүлсэн.

Хүүхэд хөгжлийн төв нь “Тоглоом, суралцах үйлд зориулсан материалуудаар хүүхэд өөрөө суралцах амжилтад хүрэх боломжтой, харин тэдэнд дэмжлэг туслалцаа  хэрэгтэй” гэсэн Фриедрих Фребелийн үзэл санааг тусгасан цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодит боломжийг бий болгосон хүүхэд, багш, эцэг эхийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил байлаа.

Тоглоомын төвүүдэд хүүхдийн хийгдэх үйлийн жагсаалтыг гаргасан бөгөөд хүүхдүүд хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг чадвараа бататган өөрийн хүсэл сонирхолдоо нийцсэн тоглоом наадгай чөлөөтөй сонгон тоглох боломж бүрдсэн юм.

“БАГШИЙН ХӨГЖИЛ ТӨВ”-ийг 10 сая төгрөгөөр шинэчлэн засварласан бөгөөд хүчин чадал сайтай компьютер, нөтбүүк, сургалтын ширээ, сандал зэрэг хөрөнгө оруулалт хийгдсэн нь багш нар ажлын байрандаа хөгжих таатай орчин бий болсон.

Багшийн хөгжил” төв

Хүүхэд хүлээн авах өрөөг 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан 

Хүүхэд хөгжлийн төв”-д 20.0 сая төгрөгийн засварын болон тохижилт хийгдэн хүүхэд тоглох таатай орчин бий болсон юм.

  

"Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаанаас

 

 “Хүүхэд хөгжлийг дэмжих найрамдлийн төв”-д бүлгийн хүүхдүүд өдөр бүр хуваарийн дагуу тоглодог болсон ба хөгжлийн төвд сэтгэхүйн тоглоом, эвлүүлдэг болон соронзон сэдэвт тоглоом, бие бялдар хөгжүүлэх хэрэглэл, хөгжмийн зэмсэг зэрэг 5 сая гаруй төгрөгийн тоглоомтой болсон.

Тоглоомын төвд дэлгүүр, зоогийн газар, ном-ёс заншлийн төв, урлал уран сайхны тавиур, биен тамирын шат зэрэг 4 сая гаруй төгрөгийн тавилга тохижилтыг хийлээ.

Хэл яриа-номын төвд хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог зохиол болон монгол ардын үлгэр даавуун, дуугардаг, эвхэгддэг зэрэг олон төрлийн 3 сая төгрөгийн 500 гаруй номтой боллоо.

 

Ёс заншлын төвд

Сэдэвт тоглоомын төвд

Сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглож байгаа нь

Хөдөлгөөн эрүүл мэндийн төвд   

         

    Урлал, уран сайхны төвд