Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).
“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БА БОЛОВСРОЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БА БОЛОВСРОЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт боловсролын талаарх төрийн бодлого болон шинээр батлагдан гарч буй холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хууль, эрх зүй ба боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар:

- “Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга, практик хэрэглээний зөвлөмж” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хуульч багш Н.Баасанжав,

- “Салбарын ил тод байдал, ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа танилцуулга, зөвлөмж” сэдвээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн А.Баянмөнх,

- “Салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүд тэдгээрийн төлөвлөлт, тайлагналтад анхаарах асуудлууд” сэдвээр нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг, Хууль, эрх зүй, үндэсний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Хонгорзул нар тус тус мэдээлэл танилцуулж, зөвлөмж чиглэл өглөө.

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5115888705144937&id=46...

No comments