Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).

“ТАМИРЧИН БАГШ-2017”

НИЙСЛЭЛИЙН СӨББ-ЫН  УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН  “ТАМИРЧИН БАГШ-2017” ТЭМЦЭЭНИЙ ТОЙМ

            Нийслэлийн боловсролын газраас жил бүр уламжлал болон зохиогддог “ТАМИРЧИН БАГШ”  ээлжит тэмцээн СӨББ-ын удирдах ажилтан, багш нарын дунд    2017.02.11–ний өдөр гар бөмбөг, шатар, олс таталтын төрлөөр  амжилттай зохион байгуулагдлаа.  Уг тэмцээнд 8 дүүргийн 204 тамирчин, 300 гаруй хөгжөөн дэмжигч оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний зохион байгуулагчаар  Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнууд ажилласан бөгөөд  техникийн туслалцаа үзүүлсэн 1 дүгээр сургууль, Монгол Энэтхэгийн хамтарсан сургуулийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Тэмцээний  нээлтийн арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Нийслэлийн боловсролын газрын болон дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл, 25-р цэцэрлэгийн  бяцхан хүүхдүүд оролцлоо. Тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нар нэг баг болон өрсөлдсөнөөс гадна  шинэ залуу чадварлаг тамирчдыг тодруулснаараа өмнөх онуудаас илүү онцлог байсныг дурдах нь зүй.  

      

  

“СПОРТ-2017”  тэмцээний үйл ажиллагааг “MNB”, “Eagle” телевизээр сурталчиллаа.

I. Шатрын төрөлд:

           Удирдлагын баг

   Багш нарын баг

  I байр: БЗД   Д.Бямбарагчаа

  II байр: ЧД  А.Алтанзаяа

  III байр: НД С.Пүрвээ

  I байр: БГД  И.Амарбаяр

  II байр: СХД Д.Чулуунцэцэг

  III байр: СБД Д.Нарантуяа

II. Олс таталтын төрөлд:

I  байр: СХД-ийн баг тамирчид  

II байр: СБД-ийн баг тамирчид  

III байр: Багануур+Налайх дүүргийн баг тамирчид

III. Гар бөмбөгийн төрөлд:

          Удирдлагын баг

          Багш нарын баг   

   I байр: БЗД-ийн баг тамирчид 

   II байр: ХУД-ийн баг тамирчид 

  III байр: СХД -ийн баг тамирчид 

   I байр: ЧД-ийн баг тамирчид 

   II байр:  БГД-ийн баг тамирчид 

  III байр: СХД-ийн баг тамирчид

 Шилдэг довтлогч:  ХУД, Г.Ганболор

 Шилдэг холбогч:   Сүхбаатар дүүрэг  Ц.Догсмоо

 Шилдэг довтлогч: Чингэлтэй дүүрэг, Д.Цэлмэг-Оюун     

 Шилдэг холбогч: Баянгол дүүрэг, Т.Баярмаа