Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).

МАНАЙ ВЭБ САЙТАД ТАВТАЙ МОРИЛНО УУ.
Бид хүүхдийн хөгжил төлөвшлийн тухай багш болон эцэг эхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллээр интернэт хэрэглэгчдийг хангах, мэдлэг, туршлагаа хуваалцах боломж олгохоор энэхүү вэбсайтаа ажиллуулж байна.

Үндэслэл
Манай хамт олон “Khuukhed-khugjil.mn” вэб сайтаа 2017оны 01дүгээр сараас албан ёсоор нээн ажиллуулж байна. Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөн буй нийгэмд орчин үеийн технологийн ололттой нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй аргуудыг эзэмшин, тэдгээрийг бүтээлч хандлага, шинэлэг хэлбэрээр сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүүхдийн хөгжлийг дэмжиж чадахуйц ур чадварт суралцах нь боловсролын байгууллага, багшийн үүрэг билээ. Энэхүү чиг үүргийг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарцыг тодорхойлж, үр дүнг тооцох, туршлагаа хуваалцан хамтран ажиллах зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилго бүхий манай хамт олны үйл ажиллагаанд нэгдэх хэн бүхэнд талархалтай хандах болно.

Үүсгэн санаачлагч: НБГ-ын мэргэжилтэн З.Болормаа, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, эцэг эх, асран хамгаалагчид

Үйл ажиллагааны зарчим
Хууль тогтоомжид нийцсэн байх
Үйл ажиллагаа тасралтгүй тогтмол байх
Багш, эцэг эх, хүүхдийн дуу хоолой байх

Манай сайтад буй материалуудыг та төлбөртэй, төлбөргүйгээр ашиглаж болох ба харин материалуудыг ашиг олох зорилгоор мөн зохиогч болон сайтын нэрийг дурдахгүйгээр ашиглахыг хориглоно.

Мөн нийтэлсэн материалуудад өгөх санал сэтгэгдлээ “Сэтгэгдэл бичих” хэсэгт бичиж байхыг хүсье. Бид хэн нэгнийг буруутгасан хийгээд хувийн сөрөг сэтгэгдлээ илэрхийлсэн бичвэрийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Танд олгож буй боломж
Бид вэб сайтаараа танд дараах боломжийг олгож байна.
1. Хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахтай холбогдох шинэлэг мэдээ, мэдээлэл авах
2. Өөрийн илтгэл, өгүүлэл, орчуулга, аргачлал, туршлага, судалгааны үр дүн, сургалт үйл ажиллагааг нийтийн хүртээл болгох
3. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хөгжүүлж хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудалдаа мэргэжлийн зөвлөгөө авах, өөрийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах
4. Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх санаа бодлоо илэрхийлэх
5. Боловсролын асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сонин, вэбсайтууд гэх мэт)-үүдээр гарсан онцлог материалуудтай танилцах

Хэрэглэгчийн нийтлэл:
Эдгээр хэсэг нь багш, эцэг эх, асран хамгаалагчдаас хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны үр өгөөжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Иймд хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдох материалаа нийтэлж, арга барил, туршлагаасаа бусадтай хуваалцах боломжтой. Материалаа нийтлүүлснээр вэб сайт хэрэглэгчдээс бичсэн сэтгэгдэл, саналаас санаа авч, түүнийгээ улам боловсронгуй болгох боломжтой.
Нийтлэх материал нь текст, зураг, видео зэрэг хэлбэрээр, мөн эдгээрийг хослуулсан байж болно. Та материалаа вэб сайтад нийтлэхийг хүсвэл bolormaa@edub.edu.mn хаягаар ирүүлж болно. Бүтээлчээр хамтран ажиллацгаая.