Бага насны хүүхдийн хөдөлгөөний 5 чанарыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоглоомын төвийг хуваарийн дагуу ажиллуулж байна. “Тоглоомын төв”-д тоглох явцдаа хүүхдүүд:
- Өөрийн сонгосон хөдөлгөөн бүхий үйлийг бие дааж гүйцэтгэх;
- Хөдөлгөөнийг орон зайд зохицуулан бусадтай хамтран гүйцэтгэх;
- Багийн тоглоом, уралдаанд оролцох;
- Гимнастикийн шатанд авирч зогсоод бөмбөгийг нэг гараар шидэх;
- Нэг буюу хоёр гараар савлуураас үсэрч барьж, дүүжигнэн тоглох;
- Гулсуур өөд гүйж гарах;
- Нэг шатнаас нөгөө рүү шилжиж авирах;
- Тоглоом, хэрэглэгдэхүүн ашиглан биеийн тэнцвэрийг хадгалах дасгал хөдөлгөөн гүйцэтгэх;
- Өндөрлөг зүйл (авирах хана, гулсуур гэх мэт) дээр авирч гарах, давж буух;
- Багшийн үгэн зааварчилгааг анхааралтай сонсож дагах;
- Бусадтай хамтран тоглоом хэрэгслийг зөөж байрлуулах, хураах;
- Аюул осолгүй тоглох;
- Тоглох явцдаа ээлжээ хүлээх, хамтдаа тоглох гэх мэт чадваруудыг бие даан эзэмшиж байна
No comments