2022-2023 оны хичээлийн жилд 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны үндсэн сургалт 3 дугаар сарын 09-өөс эхэлнэ.
Сургалт цахим-танхим-цахим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Сургалтад цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, ЕБС-ийн багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, захирал, дотуур байрын багш болон насан туршийн боловсролын төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нар хамрагдана.
Сургалтын бүртгэлийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газраар хянуулж, баталгаажуулсан тул бүртгэлтэй холбоотой асуудлыг Боловсролын ерөнхий газар хариуцахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг анхаарна уу.
ЕБ-ын хуваарь татаж авах холбоос:
https://docs.google.com/.../1nu62LAaj6.../edit...
СӨБ-ын хуваарь татаж авах холбоос:
https://docs.google.com/.../1TY75PutbAHENbYE1QMK9.../edit...
ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/education.agency.mongolia
No comments