Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН "БАГШИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ"-ИЙН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН "БАГШИЙН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ"-ИЙН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”

Зургаа. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт

6.1. Ажил олгогч энэхүү ёс зүйн дүрмийг багш, удирдах болон бусад ажилтанд танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдүүлж хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

6.2. Ажил олгогч ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах болон бусад ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгана.

6.3. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нь жилийн ажилын тайландаа ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн талаар хйисэн ажлаа тусгайлан тайлагнана.

6.4. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл хяналт тавьж, мониторинг хийж ажиллана.

6.5. Аймаг нийслэлийн Засаг дарга нь эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, санамж бичгийн дагуу аймаг, нийслэлийнхээ багш нарын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг тайлагнах үүрэг хүлээнэ.

6.6. Нийслэлийн Засаг дарга нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүүргийн Засаг даргатай дүүргийнхээ хэмжээнд Ёс зүйн зөвлөл байгуулж ажиллах боломжийг бүрдүүлж болно.

6.7. Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

6.8. Ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын төсөвт тусгаж санхүүжүүлнэ. Мөн сургалт үйл ажиллагааг төсөл, хөтөлбөр болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ АВНА УУ.

https://www.facebook.com/education.agency.mongolia

No comments