Error message

Notice: Undefined offset: 1 in counter_get_browser() (line 70 of /home/amartuvs/public_html/sites/all/modules/counter/counter.lib.inc).

Багш нарт

Эцэг эхчүүдэд

Видео

Мэдээ, мэдээлэл

  • ТОВЧООДООР ХОТ РУУ 1322 ИРГЭН НЭВТЭРЧ, 1420 ИРГЭН ГАРСАН БАЙНА

    ТОВЧООДООР ХОТ РУУ 1322 ИРГЭН НЭВТЭРЧ, 1420 ИРГЭН ГАРСАН БАЙНА

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.29/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг,...

    Мэдээ мэдээлэл
  • АЗ ЖАРГАЛ ХААНА БАЙДАГ ВЭ?

    АЗ ЖАРГАЛ ХААНА БАЙДАГ ВЭ?

    Хүн эхээс мэндлэхдээ ХУВЬ ХҮН, нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай, тодорхой байр суурьтай нийгмийн гишүүн болоод ирэхээр БИЕ ХҮН болдог.
    Амьдрал хүнийг хүн болгодог, хүн хүнээ хүн болгодог, хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэдэг.
    Бид өнөөдөр хичнээн эрдэм мэдлэгтэй, мөнгөтэй, төрийн сайд дарга байсан ч нэг ертөнц, нэг саванд хамтдаа амьдарч байна.Юутай ямар ч юмтай байгаад нүцгэн ирээд, нүцгэн энэ орчлон ертөнцөөс буцна. Иймд бид энэ богинохон жаргаж амьдрах хорвоод хүний төрөлд ирчхээд ямар ихээр бие биенээ муухай хэлж, доромжилж дээрэлхэж, үзэн ядаж хомхойн сэтгэлээр хандаж байнаа...Нөгөө талаас ард түмний итгэлээр сонгогдон гарч ирсэн эрхэм хүмүүсийн ёс зүй,биеэ авч яваа байдал төрийн өндөр босгыг намсгаж, мөнхийн юм шиг ихэмсэглэх дарга нар олширч худалч, бялдууч хүн чанаргүй хүмүүс ихсэж нийгэмийн сэтгэл зүй бохирдож хүн хүнээ танихаа байж сэтгэлгээ оюун санааны доройтолд орж ирлээ...Бидэнд соён гэгээрэх цахим орчинд соёлтой харилцах асуудал чухал болж байна.Цар тахал биднийг байгаль дэлхийтэйгээ буруу харьцаж, хүн хүнээсээ хөндийрч, зүрх сэтгэл хайр энэрэлгүй болж хайртай сайхан бүхнээсээ холдож байна гэсэн дохиог хэлээд байгаан бол уу?!

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

  • "БИ ХЭН БЭ?"

    "БИ ХЭН БЭ?"

    Хүн давтагдашгүй, мартагдашгүй ертөнц. Өөрөөр хэлбэл, хүн бол гэр бүл, улс гүрэн, бүхэл бүтэн орчлон юм. Хүний биеийн 70% нь ус, дэлхийн гадаргуу 70% нь ус, хүний ясны үе 365, дэлхий 365 хоногтой, хүний бие 5 цул 6 савтай байдаг бол дэлхий 5 тив 6 сав газартай. Тэгэхээр хүн орчлон ертөнц, дэлхийтэйгээ холбоотой юм.

    Хүнийг БИЕ ХҮН ба ХУВЬ ХҮН гэж ангилдаг. Хүнд маш их хүч байдаг, энэ хүч бидэнд бодол болж ирдэг. Хүн өөрийнхөө амьдралыг үг, бодол, үйлдлээрээ зурдаг. Өөрөөр хэлбэл, бие, ухаан, сэтгэл гурвыг хүн гэж ойлгож болно.
    Хүнд төлөвшүүлэх гол зүйл бол ХҮМҮҮЖИЛ юм.

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

  • УУР ХИЛЭН ҮЗЭН ЯДАЛТЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

    УУР ХИЛЭН ҮЗЭН ЯДАЛТЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

    ХҮН БИЕИЙН ТАЙВАН байдлыг бус СЭТГЭЛИЙН ТАЙВАН байдлыг эрхэмлэж явах нь чухал.....
    Хүн өөртөө хүчтэй дургүйцэл төрөхөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь:Азгүй явдал тохиолдох, тавьсан зорилгодоо хүрэхэд саад тохиолдох зэрэгт дургүй хүрэх, гуниглах, үзэн ядахад уур хүрдэг. Иймд өөртөө хүлцэх сэтгэлийг хөгжүүлж ХҮЧТЭЙ ДУРГҮЙЦЭЛ төрөхөөс өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй.
    УУР бол ӨӨРИЙН чинь хамгийн том ДАЙСАН. Уурлахын оронд асуудлыг үүсгэсэн хүнд хүндлэл үзүүлж, тэдэнд зөв хандсанаар өөртөө үнэлж баршгүй ТЭВЧЭЭР ТЭСВЭР хатуужил олж авдаг. Өөрөөр хэлбэл хэдийчинээ уурлана, төдийчинээ мунхаглалд орж оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болдог зүгээр л өнгөрөөж болохуйц зүйлийг уурлахаар асуудал байсан уу гэдгийг тунгаахгүй бол өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж сөрөг энергийг биедээ татаж авдаг.
    Бид ХАМГИЙН ХАЙРТАЙ эрхэм хүмүүсдээ уурлан уцаарлаж, дэргэд нь хэрүүл хийж хараал хэлдэг. Энэ байдал өөрийн чинь одоо болон ирээдүйн амьдралд хүнд ширүүн хүйтэн өдрүүд болон угтахыг та ойлгох хэрэгтэй.
    ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? Уурлах сэтгэлийг яаж номхотгох вэ?

    ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.